Нүүр хуудасМэдээХамгийн богино хугацаанд ажилласан сайд Д.Сарангэрэл

Хамгийн богино хугацаанд ажилласан сайд Д.Сарангэрэл

ХНХ-ын сайд Д.Сарангэрэл Үндсэн хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан гэсэн үндэслэлээр өнөөдөр огцрохоор болов

Засгийн газрын бүтцийг шинэчилж, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг А.Ариунзаяагийн оронд энэ оны наймдугаар сарын 29-нд томилсон.

Гэвч тэрбээр ийнхүү нэг сар ч бололгүй огцрохоор болж, хамгийн богино хугацаанд ажилласан сайдаар нэрлэгдэж байна. Тэрбээр өмнө нь Байгаль орчин, аялал жуулчлал, Эрүүл мэндийн сайдын албыг хашиж байсан бөгөөд ажиллах үедээ мөн ёс зүйгүй үг хэллэг ашиглан, олон нийтийн дургүйцлийг хүргэж байв.

Д.Сарангэрэл нь гурван удаа сайдын албан тушаал хашсан ч ёс зүйн алдаанаас болж хамгийн богино хугацаанд ажиллаад огцорсон сайд болж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН