Нүүр хуудасМэдээЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсын цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд аравдугаар сарын 25-ны өдөр “Кыргызалтын” ХК-ийн цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газрын шийдвэрээр 1992 онд алт, мөнгө цэвэршүүлэх “Карабалтинский уул уурхайн хүдрийн комбанит” компанийг байгуулсан. “Киргиз Улсад алт олборлолт, үйлдвэрлэлийг цаашид хөгжүүлэх арга хэмжээний тухай” тус улсын Ерөнхийлөгчийн 2001 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн зарлигийн дагуу цэвэршүүлэх, алтны хүдрийн үйлдвэрлэлийг “Кыргызалтын” ХК-д шилжүүлжээ.

Тус үйлдвэр жилд 40 тонн үйлдвэрлэлийн хүчин чадалтай, алт агуулсан түүхий эд боловсруулах технологийн дагуу мөнгөний агууламж өндөртэй “Доре” хайлшийг боловсруулж байна. Мөн алтны чанарыг тодорхойлох судалгааны лабораторитой. Англи Улсын үндэсний магадлан итгэмжлэлийн байгууллага /UKAS/-ын итгэмжлэлийн дагуу “Доре” хайлшийн алт гулдмайн – 999.9, мөнгөн гулдмайн – 999 дээжтэй гулдмайг үйлдвэрлэж байна.

Цэвэршүүлэх үйлдвэр 1999 оны аравдугаар сараас Лондонгийн металлын бирж “Good Delivery”-ээр баталгаажсан бөгөөд Жеруй, Талди-Булак
Левобережный зэрэг ордыг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаараа үйлдвэрийн захирал Советов Чынгыз Жыргалбаевич Ерөнхий сайдад танилцуулж байв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН