Нүүр хуудасНийтлэлЕрөнхий сайд ард иргэдээ вакцинжуулна гэсэн амлалтаа биелүүлэхээр зүтгэж байна...Харин???

Ерөнхий сайд ард иргэдээ вакцинжуулна гэсэн амлалтаа биелүүлэхээр зүтгэж байна…Харин???

Монголын ард түмэн одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс олон зүйл биш зөвхөн Ковид хэмээх цар тахлыг хэрхэн хохирол багатай эрсдэлгүй даван туулах арга ухааныг л харж суугаа.

Тиймдээ ч Ерөнхий сайдын өгсөн уран гоё амлалтыг бус жинхэнэ ажил хэрэг болж хөрсөн дээр буухыг нь хүлээж буй.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлыг давах хамгийн зөв бөгөөд оновштой шийдэл” зөвхөн “ДАРХЛААЖУУЛАЛТ” гэдгийг ойлгож гол анхаарлаа хандуулсан нь зөв алхам байлаа.

Тэрбээр “Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана” гэж хэлсэн.

Энэ ярианаас хойш гурван сар өнгөрсөн харин одоо хэрэгжилт хэр явж байгааг бид харж байна.

Улаанбаатар хотын нийт иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй үргэлжилж байгаагын дээр 5 сарын нэгнээс орон нутгийн иргэдийг дархлаажуулах ажил эхэлнэ гэсний дагуу өчигдөр 90 гаруй мянган тун замдаа гарсан.

Монгол Улс 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлснийг “Our World in Data”-д зарласан байна.

Монголд цар тахлын тархалт гаарч, 100 гаруй хүнээ алдсан нь харамсалтай. Гэхдээ үүнийг давж гарахад зөвхөн Засгийн газар бус ард иргэдийн ухамсар идэвх оролцоо чухал юм.

Вакцины олдоц тааруу, дэлхий дахинд “вакцины дайн” өрнөж буйг мэдээллийн томоохон агентлагийн тоймчид онцолж байна.

Улс орнуудын дунд вакцины төлөөх өрсөлдөөн ширүүсч байгаа энэ цагт манай улсын Засгийн газар вакцин авчирах тал дээр нэлээд эрчтэй ажиллаж байгаа гэж харж байна.

Засгийн газраас Энэтхэг, Орос, Хятад, Солонгост үйлдвэрлэсэн нийт 8.8 сая тун вакциныг худалдан авах гэрээ байгуулжээ. Гэхдээ хөл хорионы эхний үед вакцин саатаж, олон нийт вакцин нэхээд нэлээд юм болсон удаа бий.

Вакцины нийлүүлэлтийг таслахгүй байх тал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ихэд анхаарч вакцин үйлдвэрлэгч улсуудын Ерөнхий сайд нартай холбогдож, Монголд суугаа Элчин сайд нартай нь уулзан вакцины нийлүүлэлтийг саатахгүй байх талаар ярьж зөвлөлджээ. Үүний дүнд 10-аад хоногийн өмнө 950 мянган тун вакциныг татан авсан бол уржигдар үдэш 350 гаруй мянган тун вакцин буужээ.

Харин одоо вакцинжуулалтын нийлүүлэлт хэвийн болоод ирмэгц цэгүүдийн ачаалал буурч, “Вакцинаа хийлгээрэй” гэж мэргэжлийн байгууллагууд нь ард иргэдээ гуйх дээрээ тулж байна.

Хэрвээ энэ мэт вакцинжуулалт сааталгүй үргэлжилвэл 7 сар гэхэд нийт хүн амаа дархлаажуулж дууссан байх учиртай.

Ингэж байж бид Ковидгүй зунтай золгож COVID-19-ийн аюулаас холдож чадна.

Засгийн газар эхний 100 хоногт амжуулах ажлаа ямартаа ч хийж Ерөнхий сайд чадахаараа вакцины нийлүүлэлт хийж чадлаа.

Харин одоо иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах л үлдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН