Нүүр хуудасМэдээЕрөнхий сайд Н.Учрал: Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас нь тооцно

Ерөнхий сайд Н.Учрал: Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас нь тооцно

Эдийн засаг эрсдэлтэй байгаа ч нийт 39,841 эмч, ажилчдын цалингийн нэмэгдэлийг нэмэгдсэн цалингаас нь тооцох гарц шийдэл боловсруулах үүргийг салбарын сайд нарт өглөө.

Эрүүл мэндийн салбарт хийх иж бүрэн өөрчлөлт шинэчлэл хийх шийдэл боловсруулахыг үүрэг болголоо.

Анхан шатны тусламж, үйлчилгээг илүү чанартай, илүү хүртээмжтэй болгож байж, лавлагаа, оочер дараалал, элдэв чирэгдэл багасна. Тийм учраас

  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт, чадавхыг нэмэх, хөрөнгө төсвийг хүнээ олж дагадаг болгох
  • Өвдсөн хойно нь бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлийг илүү оновчтой, өргөн хүрээтэй болгох
  • Хотын зах, алслагдсан бүс нутагт үйлчилгээ нь хүндээ хүрдэг, Улаанбаатарын төвийг зорих шаардлага, шалтгааныг багасгах
  • Шатлал дамжиж, чирэгдэхгүйгээр үйлчлүүлдэг болох зэрэг иж бүрэн эмчилгээний төлөвлөгөө боловсруулж байна.

Лавлагаа шатлалын эмнэлгүүдийн урт оочер дараалал, хэтийдсэн ачааллыг багасгаж, бүх шатанд бүрэн чанартай үйлчлэх нөхцөл бүрдүүлнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН