Нүүр хуудасМэдээЕсдүгээр сарын 25-ны автомашингүй өдөр "Дүнжингарав 2022' бүх нийтийн марафон болно

Есдүгээр сарын 25-ны автомашингүй өдөр “Дүнжингарав 2022′ бүх нийтийн марафон болно

Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн ууган гавьяат тамирчин, ОУХМ ЖАМБАЛЫН ЛХАГВАЖАВЫН нэрэмжит “ДҮНЖИНГАРАВ МАРАФОН“ гүйлтийн тэмцээн 09 сарын 25-ны ням гарагт Намрын автомашингүй өдрөөр болно. 

Энэ удаагийн Дүнжингарав марафон нь бүх нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор олимпын төрөл болон паралимпын төрлийн тамирчид, энгийн иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамтран оролцож байгаагаараа давуу талтай.

ОУХМ Ж. Лхагважав нь Седней- 2000 оны паралимпын наадамд 8 дугаар байр, Афин- 2004 оны паралимпын их наадамд 6 дугаар байрыг бүтэн Марафон гүйлтийн тэмцээнд эзэлж байсан. Азийн тоглолтын 2 алт 3 мөнгөн медальтай 2011 оны Турк улсын Анталиа хотноо зохион байгуулсан дэлхийн наадмын мөнгөн медальт Монгол Улсын Гавьяат тамирчин, шарга азарга хэмээн монгол даяар алдаршсан гүйгч юм.

Гүйлтэд оролцох иргэд тамирчид ЭНД ДАРЖ бүртгүүлнэ үү.

зураг
зураг


Холбогдох дугаар: 8880555688097028

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН