Нүүр хуудасВидеоЕТГ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар өнөөдөр...

ЕТГ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ

БНБУ-ын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй анхны төрийн айлчлалын хүрээнд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” тэргүүтэй 14 баримт бичигт гарын үсэг зурлаа. Айлчлалын хүрээнд:

• Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд 2024-2026 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны замын зураглалыг баталлаа.

• Боловсролын салбарт хамтран ажиллах замын зураглалыг баталлаа.

• Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах замын зураглалыг баталлаа.

• Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдал, түймэртэй тэмцэх чиглэлээр туршлага солилцож, мэргэжилтэн бэлтгэнэ.

• Шинжлэх ухааны академи хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох эрх зүйн үндэс бүрдлээ.

• Байгалийн нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр туршлага солилцож, эрдэм шинжилгээний семинар, хурал зэрэг арга хэмжээ хамтран зохион байгуулна.

• Талууд бакалавр, магистр, доктор болон бусад төрлийн боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрнө.

• Беларусь Улсад байнга оршин суугаа монгол иргэд, Монгол Улсад байнга оршин суугаа беларусийн иргэд жолоодох эрхийн үнэмлэхээ тухайн суугаа улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой болно.

• Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтууд болон “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтрана.

• Монгол, Беларусийн бизнес форумд беларусийн талаас 100 гаруй аж ахуйн нэгж оролцож, 10 гаруй гэрээнд гарын үсэг зурлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН