Нүүр хуудасМэдээЕТГ: Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ

ЕТГ: Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ.

Хошууч генерал цолыг:
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба,
  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Давагдоржийн Ганхуяг,
Бригадын генерал цолыг:
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Бямбажавын Нандинболор,
  • Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Жамбалын Молорболд,
  • Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Цогтбаатарын Ганзориг,
  • Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбат,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын дарга, хурандаа Баянгийн Түвшинтөр нарт хүртээлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН