Нүүр хуудасМэдээЖАМСРАНЖАВЫН САРНАЙ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР СОНГОГДЛОО

ЖАМСРАНЖАВЫН САРНАЙ ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР СОНГОГДЛОО

Монголын олон суваг дамжуулагчдын холбооны удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдаж, холбооны дүрмийн 9.1, 10.4.1, 10.5.5 дахь заалтыг үндэслэн, бүх гишүүдийн 100% саналаар өмнөх төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг чөлөөлж, шинээр Скаймедиа корпорацийн маркетингийн газрын захирал Ж.Сарнай Удирдах зөвлөлийн даргаар сонгогдлоо.

Шинээр томилогдсон Удирдах зөвлөлийн даргын хувьд Холбооны 2024 оны ерөнхий төлөвлөгөө, үүрэг чиглэл, бодлого шийдвэрүүдийг оновчтойгоор зохион байгуулж, холбооны ажлын албатай нягт уялдаатайгаар ажиллах, холбооны үйл ажиллагааг өргөжүүлэх, салбар зөвлөлүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд илүүтэй анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН