Нүүр хуудасМэдээЖил бүр 36 мянган хүүхэд цэцэрлэггүй үлддэг бол энэ жил нэг ч...

Жил бүр 36 мянган хүүхэд цэцэрлэггүй үлддэг бол энэ жил нэг ч хүүхэд үлдэхгүй

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУЯ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан танилцуулсны дараа сэтгүүлчид салбарын сайдаас цаг үеийн зарим асуудлыг тодруулсан юм.

-Нийслэлд цэцэрлэггүй хороо хэчнээн байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй хороо байхгүй. Цэцэрлэгийн 80 мянга орчим хүүхдийг цахимаар бүртгүүлсэн байна. 8-р сарын 25-нд танай хүүхэд аль цэцэрлэгт хамрагдах тухай мэдээллийг цахимаар хүргэх болно. Жил бүр 36 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна үлддэг байсан бол энэ жил нэг ч хүүхдийг цоожтой хаалганы цаана үлдээхгүй. 

Нийслэлийн хэмжээнд 120 мянга орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдсэн. Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байгаа. Аравдугаар сард бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлнэ. Ковидын халдвар намар дахин дэгдэх бодитой эрсдэл бий болсон. Тэгэхээр хүүхдэдээ аль болох вакцин хийлгэхийг уриалмаар байна. Хүүхдэд заавал вакцин хийлгэх шаардлага тавихгүй.

-Сургуулийн бүртгэлийг хэзээнээс эхлэх вэ?
-Нэгдүгээр ангийн сурагчдыг энэ долоо хоногоос цахимаар бүртгэж эхэлнэ. Нийслэлийн 1, 23, 18 гэх мэт хамран сурах тойргийн бус хүүхдүүд олноор сурдаг, арын хаалгаар хүүхэд оруулдаг 15 сургууль, 20-иод цэцэрлэгийн бүртгэлийг цахимаар ил тод хийнэ. 

-Үнийн өсөлтийн талаар Засгийн газрын хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Засгийн газрын хуралдаанд үнийн өсөлтийн мэдээллийг холбогдох сайд нар хийлээ. БШУ-ы сайдын хувьд төрийн өмчит  их, дээд сургуулиуд болон хувийн хэвшлийн дунд сургуулиудын төлбөрийг аль болох нэмэхгүй байх чиглэлээр ажиллана. Сургалтын төлбөр өрхийн төсөвт гол байр эзэлж, үнийн өсөлтөд нөлөөлдөг учир аль болох нэмэхгүй байх зохицуулалтуудыг хийхээр БШУЯ ажиллаж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН