Нүүр хуудасМэдээЖүдогийн ДАШТ-нд Э.Сумъяабазар эхний даваагаа авлаа

Жүдогийн ДАШТ-нд Э.Сумъяабазар эхний даваагаа авлаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -60 кг-ын жинд Э.Сумъяабазар Египетийн тамирчин Сами Юсритэй барилдаж, эхний даваагаа авлаа.  Тэрээр Моррокогийн тамирчин Саддики Юнестэй шөвгийн 32-т барилдахаар боллоо.

Тус тэмцээн аравдугаар сарын 6-12-ны хооронд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж байна. 

82 орны 571 орчим тамирчин оролцож буй уг тэмцээнд Монголын шигшээ багаас гадна Бразил, Франц, Итали, Герман, Израил, Казахстан, Япон, Нидерланд, Өмнөд Солонгос, Испани, АНУ зэрэг орнууд бүрэн бүрэлдэхүүнээ илгээсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН