Нүүр хуудасМэдээЖ.Батжаргал: Гаалийн бүрдүүлэлт, хяналтыг хялбаршуулж, баталгаат байдлыг хангахад анхаарч ажиллах ёстой

Ж.Батжаргал: Гаалийн бүрдүүлэлт, хяналтыг хялбаршуулж, баталгаат байдлыг хангахад анхаарч ажиллах ёстой

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Л.Соронзонболд болон Төсвийн байнгын хорооны гишүүдийн хамт өнөөдөр /2026.01.16/ байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Гаалийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газарт ажиллалаа
Байнгын хорооны гишүүд ГЕГ-ын удирдлагуудтай уулзаж, тулгамдаж буй асуудал, холбогдох хууль эрхзүйн орчны шинэчлэлийг хэрхэн хийх талаар санал солилцож, Шуурхай хяналтын төв болон Гаалийн төв лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа


Бүлгийн дарга Ж.Батжаргал боомтийн нэвтрүүлэлт, хяналт шалгалтыг сайжруулах чиглэлд ажиллах ёстой. Ингэхдээ гаалийн бүрдүүлэлт, хяналтыг хялбаршуулж, баталгаат байдлыг хангахад анхаарч ажиллах нь зүйтэй. Иймд дотоод нөөц боломж болон гаднын хөрөнгө оруулалтыг зөв зохистой ашиглах хэрэгтэй байна
Түүнчлэн гаалийн ажилтнууд авлига, ашиг сонирхлоос ангид байх учиртай. Улсын төсвийн 25 хувийг бүрдүүлж байгаа Та бүхэн төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг сахиж, өргөсөн тангарагтаа үнэнч байх нь чухал” гэдгийг онцоллоо. Мөн хууль эрх зүйн орчныг сайжруулж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд хамтран ажиллахаа илэрхийллээ.

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГТЭЙ ТЕГ-ЫГ НЯГТ ХАМТАРЧ АЖИЛЛАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ


Төсвийн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2026.01.16/-ийн үдээс хойш Татварын Ерөнхий газарт ажиллав. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Татварын бодлогоор үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг аж ахуйн нэгж цөөрөхийг үгүйсгэхгүй. Барилгын материалын хийц сэндвич чигт болчихлоо шүү дээ. Түүнийг бид үндсэн хөрөнгө гэж бүртгэж авахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, дүнзээр барьчихсан байшингуудыг бүртгэж авахгүй байгаа. Иймд үндсэн хөрөнгийн бааз суурийг өргөтгөнө гэдэг асуудал тодорхойгүй болчихоод байна. Цаашид томоохон үйлдвэрийн барилгуудын хийц нь энэ хэлбэр рүү явна. Тэгэхээр татварын буцаан олголтын 2 хувийн асуудалд ажлын хэсэг байгуулах гэхээсээ илүүтэй үл хөдлөх хөрөнгийн асуудлыг томоор нь хармаар байна


Далд эдийн засгийн тухайд хоёр асуудал бий. Нэг нь импорт, нөгөө нь дотоодын үйлдвэрлэл юм. Өөрөөр хэлбэл, импорт болон дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаанд дүн шинжилгээ хийхэд татвараас зайлсхийж байгаа ил харагддаггүй урсгалууд илрэх боломжтой. Энэ тооцооллыг татварын алба, холбогдох байгууллагууд тодорхой тооцоо, судалгаа гаргах ёстой” гэв.
Төсвийн байнгын хороооны дарга Н.Наранбаатар УИХ-д татварын багц хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэгт мэргэжлийн туслалцаа үзүүлж, нягт уялдаатай хамтран ажиллах чиглэлийг Татварын ерөнхий газрын удирдлагуудад өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН