Нүүр хуудасМэдээЖ.Гүррагчаа: Хамгийн анх сансарт хөөрөх мөчид өдөр тутмын дасгал сургуулилтаа хийж байгаа...

Ж.Гүррагчаа: Хамгийн анх сансарт хөөрөх мөчид өдөр тутмын дасгал сургуулилтаа хийж байгаа юм шиг санагдаж байлаа

1981 оны гуравдугаар сарын 22-нд сансрын хөлөгтөө суугаад сансарт хөөрөх мөчид ямар сэтгэгдэл төрж байсан тухай хүүхэд, залуучууд болон сэтгүүлчид их асуудаг. Яг тэр үед надад өдөр тутмын дасгал сургуулилтаа хийж байгаа мэт энгийн л санагдаж байлаа. Энэ нь урт хугацаанд системтэйгээр бэлтгэгдсэн сургуулилтын үр дүн болов уу хэмээн боддог.

Энэ үйл ажиллагааг үргэлжлүүлээд явах залуу эрдэмтэд бий болжээ. Тэд өнөөдөр нэлээн холыг харж олон зүйлүүдийг төлөвлөж үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс хиймэл дагуул хөөргөсөн, дараачийн хиймэл дагуулыг хөөргөхөд бэлэн байна. Ингээд сансрын лаборатори бий болгоод олон төрлийн туршилтууд амжилттай хийгдээд явж байна.

Цаг хугацаа хайр найргүй урсан өнгөрөх ч, өөрийн ул мөрийг хэзээд үлдээдэг билээ. Бидний хичээл зүтгэл, залуу насны эрч хүч, сэтгэл зүрхээ шингээсэн сансрын хамтарсан нислэг Монголчуудын дурсамжид гүн бат хадгалагдан, олон жилийн турш үнэ цэнээ алдалгүй оршсоор байна гэдэгт итгэж байна.

Мөн дэлхий дээр амьдарч буй найман тэрбум хүн бүр цэнхэр гарагаа хайрлан хамгаалах халуун сэтгэлийг үргэлж тээж, түүний өнгө үзэмж, амьдрах орчныг сайжруулахын төлөө өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаасай хэмээн хүсэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН