Мал төллөх, ногоо хураах зэрэг улирлын шинжтэй ажилд байгууллага, хамт олноороо туслах санал санаачлагыг дэмжих, “Шинэ цагийн илгээлтийн эзэд” аян өрнүүлэх;
Залуучуудын гарааны бизнесийг дэмжих, төсөл хөтөлбөр, сургалтын тоог нэмэгдүүлэх;
Залуу ээжүүдэд тохирсон цагийн уян хатан зохицуулалттай ажлын байр бий болгох, залуу ээжүүд, залуу гэр бүлийг дэмжих;
Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журмын хэрэгжилтийг эрчимжүүлэх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, семинарыг өргөн хүрээнд, давтамжтайгаар зохион байгуулах, залуучууд, залуу ажилтнууд, ажилчдын
мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх

#Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Монголын Ажил Олгогч Эздийн_Нэгдсэн_Холбоо_ажил_олгогч_нийт_аж_ахуйн-нэгж_байгууллагуудад:
Ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлт, шаардлагыг уян хатан болгох, өөрчлөх замаар төгсөгч оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
Төрийн байгууллагын албан хаагчдын хөгжих, байнга суралцах нөхцөл, боломжийг нэмэгдүүлэх, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх;
Сургууль төгсч, ажилд орж буй залуучуудад зөвлөн тусалсан албан хаагчдыг урамшуулдаг тогтолцоог бий болгох;
Ажлын байр, тавигдах шаардлагад нас, хүйс, боловсрол, мэргэжил, үзэмж, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээр үл ялгаварлах, ажлын байрны сонгон шалгаруулалтын ил тод, шударга байдлыг дээшлүүлэх;
Ажлын байран дахь залуучуудын эрхийн зөрчлийг анхаарах, шийдвэрлэх;
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, семинарыг өргөн хүрээнд, давтамжтайгаар зохион байгуулах, залуучууд, залуу ажилтнууд, албан хаагчдын мэдлэг, ойлголт, хандлагыг өөрчлөх болон бусад.
#Орон_нутгийн_захиргааны_байгууллагуудад:

Хувиараа бизнес эрхлэх гэж буй, эрхэлж буй залуучуудад ажлын байрны түрээсийн дэмжлэг үзүүлэх;
Бизнес эрхлэгч залуучууд, салбарын залуучуудын санал хүсэлтийг аймаг/дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж хэвших, залуучуудаа сонсдог тогтмол өдөртэй болох#Залуучуудын_иргэний_нийгмийн_байгууллагуудад:
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд холбогдох талуудтай бүтээлч, санаачлагатайгаар хамтран ажиллах, шийдлийг хамт эрэлхийлэх, шийдвэрлэх;
Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хангах үүднээс зохион байгуулалтыг сайжруулах, эв санааны нэгдлийг эрхэмлэх.Судалгааны байгууллага, судлаачдад:
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн тулгамдсан асуудлууд, шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг шинжлэх ухаанчаар тодорхойлох, бодлогын зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагад хүргүүлэх.
#Залуучууд_олон_нийтэд: Халамж, бэлэнчлэх сэтгэлгээнээс татгалзах, Хандлагаа өөрчилж, илүү бүтээлч, оролцоотой байх.