Нүүр хуудасМэдээЗам, гүүрний ажилд оролцож байсан иргэн усанд осолдон амиа алджээ

Зам, гүүрний ажилд оролцож байсан иргэн усанд осолдон амиа алджээ

Архангай аймгийн Өлзийт суманд зам гүүрний ажилд оролцож байсан нэг хүн “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 1-ний өдрийн 14:09 цагт өгчээ.

Тус аймгийн Онцгой байдлын алба хаагчид наймдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагаас Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат иргэн 24 настай иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Улмаар мөн өдрийн 11:30 цагт “Орхон” голын уснаас тухайн иргэний цогцсыг олж, Өлзийт сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН