Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 9-ний өдрийн байдлаар Орхон голын дунд хэсэг, Халх голын нийт уртын дагууд, Хангай нурууны өврийн Онги голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-25 см нэмэгдсэн байна.
Харин Улз, Халх, Хэрлэн болон Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшнийг 10-30 см давсан хэвээр байна.
Дээр дурьдсан голуудын ойр орчимп байгаа иргэд малчид болон аялал зугаалагчил үер усны аюулаас сэрэмжтэй байхыг холбогдох албанаас анхааруулж байна.