Нүүр хуудасМэдээЗасаг дарга сэтэртэй МАН-ын хурган дарга нарын үйлдэл хэрээс хэтрэв үү?

Засаг дарга сэтэртэй МАН-ын хурган дарга нарын үйлдэл хэрээс хэтрэв үү?

Сүхбаатар аймгийг өнөөдөр АН-ын улс төрчид удирдаж буй. Тус аймагт МАН-ынхан ганц л суманд ялалт байгуулж, МАН-ын гэх тодотголтой засаг дарга ажиллаж байгаа нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын засаг дарга Г.Эрдэнэчулуун юм.

Тэгвэл тус сумын Засаг дарга Г.Эрдэнэчулуун гэх нөхөр дарга нарынхаа чихийг халууцуулж эхэлсэн бололтой.

Тэрбээр Засаг даргаараа түрий барьж мөн нутгийн иргэдийн нэрийг барин сумын хөгжилд тодорхой тус дэм болдог, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангадаг уурхайг дарамталж суух болсон байна.

Ингэхдээ нутгийн иргэдийн нэрийг барисанд олон нийт ихэд дургүйцэж БНХАУ-ын хөрөнгө оруулалттай уурхайн захиалгаар ийм юм хийж байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Монгол улсын эдийн засаг хүндэрч буй энэ үед ажлын байр бий болгож, улс орны эдийн засагт нэмэр болдог татвар төлөгч байгуулагыг өрсөлдөгчийнх нь заавраар өдөөн турхирч буй бол МАН-ын хурган даргын маш буруу бодлого гэдгийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын зарим иргэд учирлаж байна.

Тэдний зүгээс сумын засаг дарга Г.Эрдэнэчулууны энэ бусармаг үйлдлийг анхааралдаа авч зохих арга хэмжээг авахыг МАН-ын удирдлагад хандаж анхааруулсан байна.

Коронавируст КОВИД-19 өвчин нь Сүхбаатар аймагт сүүлийн үед эрчтэй тархаж, олон иргэн өвчилж байгаа энэ үед иргэдийг олноор цуглуулж, элдэв улс төрдөө ашиглаж, эрүүл мэнд, амь насыг нь эрсдэлд оруулж буйд нутгийн иргэд бухимдангуй байна. Иймээс намынхаа нэр хүндийг өргөж, үлгэр жишээ байх ёстой хурган даргаа анхаарахгүй бол МАНгарууд хэмээн хэлц үгийн эзэн болж болзошгүй байна шүү Л.Оюун-Эрдэнэ даргаа!!!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН