Нүүр хуудасМэдээЗасгийн газар баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг барих шийдвэр гаргалаа

Засгийн газар баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замыг барих шийдвэр гаргалаа

Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төслийн талаар авах арга хэмжээг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцжээ.

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар: “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр зам барих шийдвэр гарлаа. Энэ төмөр замыг Концессын гэрээгээр барина. 2013 онд Засгийн газрын 28-р тогтоол гарсан. Энэ тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д баруун болон зүүн төмөр замыг барих-ашиглах-шилжүүлэх Концессыг олгосон. Энэ шийдвэрийн үргэлжлэлийг өнөөдөр хэлэлцэн батлав. “МТЗ” бусад сонирхогч компаниудтай хамтарч, тусгай зориулалтын компани байгуулна. ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй Концессын гэрээ байгуулна. Тодорхой хугацааны дараа төрд 100 хувь үнэ төлбөргүй шилжүүлнэ. Энэ тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан дотоод, гадаадын бизнес эрхлэгчдэд нэг зүйл уриалж байна. Та бүхнийг энэ төсөлд оролцохыг урьж байна” гэв.

2010 онд “Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлогын бичиг баримт”-ыг баталсан. Гэвч есөн жилийн дараа бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн юм. Одоо гурван том төсөл хэрэгжиж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж дууссан. Туршилтын тээвэр энэ сарын 5-нд “Оюу толгой” компанийн зэсийн баяжмалаар эхэлсэн юм. Ирэх долоо хоногт энэ төмөр замыг албан ёсоор нээх аж.        

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН