Нүүр хуудасМэдээЗасгийн газар: БНСУ-ын иргэдийг 90 хоногийн хугацаанд визгүй зорчуулна

Засгийн газар: БНСУ-ын иргэдийг 90 хоногийн хугацаанд визгүй зорчуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ийг хүртэл Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх шийдвэр гаргажээ. Энэ шийдвэр 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих юм байна.

Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор энэхүү шийдвэрийг гаргаж байгаа. Харин Монголчуудын хувьд дипломат болон албан паспорттой иргэд БНСУ руу 90 хоног хүртэл визгүй зорчиж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН