Засгийн газрын хуралдаан ээлжит хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хотын захиргааг Яармаг дахь барилга руу нүүлгэх асуудлыг хэлэлцэж буй аж.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг Яармаг руу нүүлгэвэл Улаанбаатар хотын түгжрэл тодорхой хэмжээгээр буурна гэсэн шийдэл гарсан. Үүний дагуу хотын захиргааны шинэ барилга болох 11 давхар гурван блок барилгыг Яармагийн дэнжид барьж, ашиглалтад оруулахад бэлэн болсон билээ.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Хотын захиргааг Яармаг руу нүүлгэхгүй гэж мэдэгдсэн удаатай.
Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм.