Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 1-нд дуусаж байна.
2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс гэр хорооллын 2 тарифт тоолууртай 114,484 (давхардсан тоогоор) хэрэглэгч 2021 оны хоёрдугаар сарын байдлаар нийт 131 сая кВт.ц буюу 13,893.5 сая(13.9 тэрбум) төгрөгийн цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтөд хамрагдсан байна.
Түүнчлэн хоёрдугаар сарын байдлаар өссөн дүнгээр 236,450 (давхардсан тоогоор) хэрэглэгчийн 65,879.9 сая буюу 65.9 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг Монгол Улсын Засгийн газраас хариуцсан байна.