Нүүр хуудасМэдээЗасгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий...

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан хуулийн төслүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайд бүлгийн гишүүдэд уриалжээ

УИХ дахь Монгол Ардын Намын Бүлгийн хуралд Монгол Ардын Намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үүрэг чиглэл өгчээ.

Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгууллагад шалгагдах явцдаа хилийн чанадад оргон зайлсан этгээдүүдийн нэрсийн жагсаалтыг зарлаж, олон улсын гэрээ эрхзүй, конвенцийн хүрээнд тэднийг шилжүүлэн авчрах ажлыг эхлүүлсэн. “Шүгэл” ажиллагааны хүрээнд Шүгэл үлээгчийн эрхзүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөл, “Шүүр” ажиллагааны хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд, тэдний гэр бүлийн гишүүдийг төрийн удирдах албан тушаалд томилох, төрөөс санхүүжих тендер, зээл, тэтгэлэгт хамрагдахыг хориглосон хуулийн төслийг мөн энэ удаагийн хаврын чуулганаар өргөн барьж батлуулна. Эдгээр хуулийг Улсын Их Хурлын хаврын чуулганаар хэлэлцэн батлуулахад бүлгийн гишүүд улс төрийн хувьд дэмжиж ажиллахыг уриалжээ. Бүлгийн гишүүд дэмжихээ илэрхийлсэн байна.

Мөн Засгийн газраас өргөн барьсан Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл, гурван парламент дамжин сунжирсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улсын Их Хурлын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай анхдагч хуулийн төслийг эцэслэн боловсруулж, Улсын Их Хурлын энэ хаврын чуулганд өргөн барьж батлуулах болно гэдгийг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН