Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар “Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Газар эзэмшүүлэх, ашиглуулах төсөл шалгаруулах журам” тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах хуралдааны дүн, “Багшийн гурван тулгуурт бодлого цогц арга хэмжээ батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхээр товложээ.
Тус хуралдаанаар нийт 33 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөсөн аж.