Нүүр хуудасМэдээЗГХХГ: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа байгууллагуудад хяналт, шалгалт хийнэ

ЗГХХГ: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа байгууллагуудад хяналт, шалгалт хийнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд өргөн хүрээтэй хяналт, шалгалт хийхээр боллоо.

Хяналт шалгалтад Ашигт малтмал, газрын тосны газар, Үндэсний геологийн алба, “Эрчис ойл” ХХК, Геологийн судалгаа шинжилгээний төв ТӨҮГ болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтнууд хамрагдана.

2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 11 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд хийж гүйцэтгэх тус шалгалтын үр дүнг 11-р сарын 24-нд танилцуулна.

Шалгалтаар байгууллагын бүтэц, зохион байгуулалт, төсөв, хүний нөөцийн бодлого, ил тод байдал, тусгай зөвшөөрлийн олголт, геологийн судалгааны ажлын хэрэгжилт, шатахуун импорт, худалдааны үйл ажиллагаа зэрэг олон чиглэлд хяналт тавина.

2023–2024 оны болон 2025 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа, баримт бичгийг хамруулах уг шалгалтын үр дүнд байгууллагуудын ажлын чанарыг сайжруулж, салбарын ил тод, хариуцлагатай, үр ашигтай засаглалыг бэхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН