Нүүр хуудасМэдээЗГХХГ: Бизнесийн орчин дахь хүнд суртлын түлхүүр асуудлыг оношилж, оновчтой шийдлийг нэн...

ЗГХХГ: Бизнесийн орчин дахь хүнд суртлын түлхүүр асуудлыг оношилж, оновчтой шийдлийг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ

Монгол Улсын Тэргүүн шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу бизнесийн орчныг эрүүлжүүлэх, төрийн хүнд суртлыг бууруулах ажлыг эрчимжүүлж байна.

Өнөөдөр /2025.08.19/ Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон МҮХАҮТ хамтран бизнесийн орчинд тулгамдаж буй бодит асуудлыг оношилж, оновчтой шийдлийг хэрэгжүүлэх, судалгаа дүгнэлт боловсруулах тухай уулзалт зохион байгууллаа. Үр дүнд:

МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн санал, гомдол дээр тулгуурласан судалгааг хариуцан гүйцэтгэх,

ЗГХХГ судалгааны үр дүнд тулгуурлан төрийн үйлчилгээг дахин инженерчлэх, хяналт үнэлгээг хийж гүйцэтгэх, тогтолцоог сайжруулах ажлыг ойрын хугацаанд зохион байгуулахаар тохиролцлоо.

Бизнес эрхлэгчдэд дарамт, саад болж буй төрийн үйлчилгээний давхардсан зохицуулалтыг цэгцлэх, хүнд суртлыг бууруулах, зохицуулалтын чирэгдэл, зардлыг багасгахыг 2 тал зорьж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН