Нүүр хуудасМэдээЗГХХГ: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нэр бүхий албан хаагчдад Монгол Улсын...

ЗГХХГ: Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нэр бүхий албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөчгийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардуулжээ

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Могой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан хөдөлмөр зүтгэлээ төр засагтаа үнэлүүлж эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын нэр бүхий албан хаагчдад Монгол Улсын Ерөнхийлөчгийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа.

Шагналыг УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Н.Лхагвадорж, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр тэргүүтэй удирдлагууд гардууллаа.

Төрийн дээд цол, шагнал хүртсэн хүмүүст болон тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд сайн сайхныг хүсэн ерөөж, амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН