Нүүр хуудасМэдээЗГХХГ: “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)” -ийг нэвтрүүлэх бэлтгэл хангах үйл...

ЗГХХГ: “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)” -ийг нэвтрүүлэх бэлтгэл хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтэд анхаарч ажиллана

Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 4.2.3.2 дахь зорилт болон Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 01 дүгээр албан даалгавраар “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлж, хөгжүүлэхийг Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаярт даалгасан.

Энэхүү даалгаврын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр ажлын хэсэг байгуулж, Үнэлгээ, мониторингийн газрын дарга Д.Үүрийнтуяа ахлан ажиллаж байгаа бөгөөд, судалгааны үр дүнг яамдын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан албан хаагчид болон Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны анхдугаар хуралдаанд танилцуулж “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлэхээс өмнө төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний уялдаа холбоог хангахад анхаарч ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14 өдрийн хуралдаанд “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлэх талаар танилцуулж, хуралдааны 3 дугаар тэмдэглэлээр DME системийг нэвтрүүлэх бэлтгэл хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран баталж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасан байна.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Мониторинг, үнэлгээний газрын дарга Д.Үүрийнтуяа нар энэхүү ажлын хүрээнд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Г.Отгонбаяр, Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Эрдэнэбат, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ж.Өнөржаргал нарыг өнөөдөр хүлээн авч уулзан санал солилцлоо.

Тус системийг нэвтрүүлэх бэлтгэл хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлснээр “Олон улсын үнэлгээний цогц систем (DME)”-ийг нэвтрүүлэх урьдчилсан нөхцөлийг хангахын зэрэгцээ төлөвлөлт, төсөвлөлт, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний үйл явцын харилцан уялдаа хангагдаж, хөгжлийн бодлогын үр дүн сайжрахыг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН