Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь Процессын дахин инженерчлэлийг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Ойн газар хийгдсэн бөгөөд Цагдаагийн байгууллага дээр хийхээр төлөвлөсөнтэй холбогдуулан ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж санал солилцлоо.

Уулзалтад Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, ЦЕГ-ын дэд бөгөөд Стратеги бодлого, инновац, хөгжлийн албаны дарга О.Ганбат, ЗГХХГ-ын Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын дарга Н.Баярмаа, ЗГХХГ-ын төлөвлөлт дахин инженерчлэлийн газрын хэлтсийн дарга Н.Баясгалан, Тандалт судалгаа, бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх Ц.Мөнхтуяа, ЦЕГ-ын Стратеги бодлого, инновац, хөгжлийн албаны Стратеги бодлогын хэлтсийн дарга Г.Мөнгөншагай, ЦЕГ-ын Стратеги, бодлогын хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Б.Алтансүх нар оролцлоо.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэхдээ, Цагдаагийн байгууллага дээр хийгдэх Процессын дахин инженерчлэл нь төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалт оновчтой бодитой байх, хүний нөөцийн зөв бодлоготой, хүнд сурталгүй иргэнд түргэн шуурхай үйлчилдэг, албан хаагчдын ажлын ачаалал буурах, техник технологийг нэвтрүүлэх ажлууд дээр үр дүнтэй ахиц дэвшил гарсан, нэгдсэн ажлын төлөвлөгөөтэй хамтран ажиллахыг хүслээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагааг дахин инженерчлэхийн үндсэн ойлголт ач холбогдлыг ойлгуулж, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх одоогийн үйл явцыг шинжлэх, сайжруулах боломжуудыг тодорхойлох, шинэчилсэн ажлын урсгалыг төлөвлөж хэрэгжүүлэх, дижитал технологийг ашиглан төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, иргэдэд ээлтэй болгох, чиглүүлэх нь процессын дахин инженерчлэлийн гол зорилго юм.