Нүүр хуудасМэдээАҮЭБЯ: Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Ази, Номхон далайн бүсийн хуралд оролцлоо

АҮЭБЯ: Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Ази, Номхон далайн бүсийн хуралд оролцлоо

Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар Бүгд Найрамдах Филиппин Улсын Манила хотноо 2025 оны 02 дугаар сарын 04-07-ны өдрүүдэд зохион байгуулагдсан 2025 оны Нээлттэй Засгийн Газрын Түншлэл (OGP)-ийн “Ази, Номхон далайн бүсийн хуралд” оролцлоо.

Хурлын хүрээнд “Үйл ажиллагаан дахь манлайлал: 2023-2028 оны стратеги төлөвлөгөө, хамтын ажиллагаа” сэдэвт сайд нарын дугуй ширээний уулзалтад Монгол улсыг төлөөлж үг хэлэв.

Сайд нарын дугуй ширээний уулзалт нь төрийн болон иргэний нийгмийн удирдагчдыг нэг дор цуглуулж, нээлттэй засаглалыг хөгжүүлэх чиглэлээр туршлага хуваалцах, хамтран ажиллах боломжийг олгосон чухал арга хэмжээ гэдгээрээ онцлогтой. Энэхүү өндөр түвшний хэлэлцүүлэгт Монгол Улсын засгийн газар нээлттэй, ил тод засаглалыг хөгжүүлэх, ард иргэдэд үр өгөөжтэй засаглалыг төлөвшүүлэх чиглэлээр байр суурь, амлалтыг илэрхийлэн оролцсон нь чухал ач холбогдолтой юм.

Мөн Төрийн нарийн бичгийн дарга С.Жавхланбаатар “Найдвартай бөгөөд оновчтой эрчим хүчний шилжилтийн арга замууд” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож Монгол Улсын Засгийн газраас уул уурхайн салбарын хүрээнд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (EITI) болон Нээлттэй Засгийн Газрын Түншлэл (OGP) зэрэг олон улсын санаачилгад хэрхэн идэвхтэй оролцож, ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа талаар танилцуулав.

Энэ хэлэлцүүлэгт оролцсоноор Монгол Улс уул уурхайн салбарт ил тод байдал, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр дэлхийн түвшний туршлага солилцож, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд байр сууриа илэрхийлсэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН