Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу уулзалт хийж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтад Монгол Улсын маркшейдэрийн зөвлөх инженер Д.Гэрэлгуа болон иргэд Ж.Дамчаа (СБД), С.Нямхүү, Ц.Ганболд (ЧД) нар оролцов. Тэд төрийн хүнд сурталыг бууруулах, бизнес эрхлэгчдэд учирч буй дарамтыг багасгах, мэргэжлийн стандартыг мөрдүүлэх, иргэдийн санал хүсэлтийг сонсох төрийн цонхыг илүү нээлттэй болгох, иргэдийн гомдлын шийдвэрлэлт удааширч буй байдал, 11-11 төвийн үйлчилгээний чанар, төрийн байгууллагуудын шийдвэрийн хэрэгжилтийн асуудлуудыг хөндлөө.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь иргэдийн өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийх, төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй.

Цаашид иргэдийн эрх ашигт тулгарч буй хүндрэлүүдийг арилгахын төлөө иргэдтэй болон холбогдох байгууллагуудтай эргэх холбоотой ажиллана.
