Нүүр хуудасМэдээЗГХХГ: Эрчим хүчний салбарт байгаа хүнд суртлын тогтолцоог алга болгох ёстой

ЗГХХГ: Эрчим хүчний салбарт байгаа хүнд суртлын тогтолцоог алга болгох ёстой

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр: Өнгөрсөн оны төгсгөлд Дархан-Уул аймагт иргэдийн санал гомдлын дагуу хяналт шалгалтын ажиллагаа хийсэн. Тус аймгаас ноцтой зөрчлүүд илэрсэн бөгөөд бусад аймгууд, Төрийн өмчит газруудад энэхүү зөрчлүүд харагдаж байна. Баянхонгор аймагт УИХ-ын нэр бүхий гишүүдээс ирсэн гомдол саналын дагуу хийгдсэн шалгалтаар хэд хэдэн газрын дарга нарыг хууль зөрчин томилсон байсан. Засгийн газрын харьяа байгууллагууд бусад аймгууд хяналт шалгалтын ажил хийгдэж байна. Төрийн албаны хууль болон бусад хууль тогтоомжийг мөрдөж ажиллах, хууль дээдлэх зарчмаар ажиллах, хууль зөрчсөн байгууллага болон төрийн албан хаагчдыг засаж залруулах нь бидний үүрэг юм.

Засгийн газрын хуралдаан болон Ерөнхий сайдын чиглэл өгсний дагуу Эрчим хүчний асуудал дээр хяналт шалгалтын ажиллагаа хийгдсэн. Хяналт шалгалтын явцад эрчим хүч, цахилгааны үнэ 30-89 хувиар нэмэгдсэн. Жил бүр эрчим хүчний хэрэглээ 10-12 хувиар нэмэгдэж байгаа боловч шинээр эрчим хүчний дэд бүтэц байгуулах, эх үүсвэр нэмэгдүүлэх ажлууд мөн зөвшөөрөл олгох, хүндрэл бэрхшээлийг шийдэх, эрчим хүчний салбарын шинэчлэл өөрчлөлт дээр онцгой анхаарах шаардлага байгааг дурдлаа. Хамтарсан Засгийн газрын бодлогод эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулах, эрчим хүчний эрэлтийг хангахаар ажиллаж байгаа боловч зөвшөөрлийн асуудал, хүнд суртлыг устгахгүйгээр цааш явах боломжгүй юм. Энэ асуудал дээр төлөвлөгөө судалгаатай ажиллаж цаашид Засгийн газрын хуралдаанд танилцуулах болно гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН