Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, эрдэмтэн багш нартай хийж байна.
Засгийн газрын бодлого ба хуульч эрдэмтдийн оролцоо, хууль зүйн салбарт хийгдэж буй ажлуудын талаар ярилцах юм. Энэ хүрээнд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа зэрэг хөтөлбөр, арга хэмжээний талаар ярилцаж, хуульч, багш нарын саналыг сонсох юм.