Нүүр хуудасМэдээЗГ: Намрын ургац хураалтад зориулж 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын...

ЗГ: Намрын ургац хураалтад зориулж 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ургац хураалтын чиглэлээр авах арга хэмжээний талаар гаргасан шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.

Манай улс энэ жил:

  • 368.4 мянган га-д улаан буудай
  • 19.4 мянган га-д төмс
  • 10.9  мянган га-д хүнсний ногоо
  • 51.2 мянган га-д малын тэжээл
  • 116 мянган га-д тосны ургамал, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийгээд байна. Хаврын тариалалтын үед дизель түлшний литр тутмын үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувиар өсөөд байна.

Намрын ургац хураалтын ажилд 20-25 мянган тонн дизель түлш хэрэгтэй. Ургац хураалтын ажлын үед шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН