Нүүр хуудасМэдээЗГ: НДШ, Орлогын албан татварыг 6 сараар тэгэлж орлого нь буурсан иргэдэд...

ЗГ: НДШ, Орлогын албан татварыг 6 сараар тэгэлж орлого нь буурсан иргэдэд 200 мянган төгрөгний дэмжлэг үзүүлнэ

1. Иргэд, аж ахуй нэгжүүдийн НДШ-ийг 6 сарын хугацаатай бүрэн ЧӨЛӨӨЛЖ тэгэллээ. 4/1-10/1)
2. Иргэдийн цалин хөлсний 10%-ийн татварыг 6 сарын хугацаатай тэгэллээ.(4/1-10/1)
3. Аж ахуйн нэгжүүдийг 6 сарын хугацаанд орлогын албан татвараас бүрэн ЧӨЛӨӨЛЛӨӨ. 1,5 тэрбум төгрөгөөс доош орлоготой а/а нэгжүүд. (4/1-10/1)
4. Шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрд сар бүр 200,000 төгрөгийг 3 сарын хугацаанд олгоно.
5. Малчдын амьжиргааг дэмжих зорилгоор малчдаас ноолуур худалдан авахад зориулан 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 3%-ийн хүүтэйгээр үйлдвэрлэгчдэд олгоно.
6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотойгоор 18 хүртэлх насны бүх хүүхдэд сар бүр 10.0 мянган төгрөгийг 3 сарын хугацаанд боловсролын салбарын хэмнэгдсэн зардлаас олгоно.
7. Нефьтийн ханш дэлхийн зах зээл дээр буурсантай холбогдуулан бензины үнийг 4.15-аас эхлэн 300 төгрөгөөр бууруулна.

НИЙТДЭЭ 5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН