Нүүр хуудасМэдээЗГ: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн...

ЗГ: Хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгаж, мэргэжил, арга зүйгээр зөвлөн тусалж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгожээ

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэж Ерөнхий сайд салбарын сайдуудад үүрэг өгчээ

“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 114 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний  талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх, үйл ажиллагаанд мэргэжлийн туслалцаа үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, төрийн хяналтын хүрээг оновчилж, хүнс, эрүүл ахуй, эм, эмчилгээний чанар, уул уурхай, газрын тос, байгаль орчин, дэд бүтэц, боловсрол зэрэг нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөх, эсхүл зөрчигдөх эрсдэлтэй үйл ажиллагаанд хяналт тавих төрийн хяналт шалгалтын зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх хүрээнд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.  

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдах хүртэлх хугацаанд хяналт шалгалтын давхардал, хүнд суртал, чирэгдлийг арилгах, Засгийн газрын салбарын хяналт шалгалтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллахыг Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН