Нүүр хуудасНийгэмЗГ: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн...

ЗГ: Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Исламабад хотод ирлээ

Хамгийн түрүүнд хүндэт нөхөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд С.Жайшанкартай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Ковид-19 цар тахлын хүнд үед Энэтхэг Улс манай улсад анхны вакциныг хандивласанд дахин талархал илэрхийллээ. Хүндэт С.Жайшанкар энэ ажилд хамгийн их оролцоотой байсныг дурдах нь зүйтэй.

Монгол Энэтхэгийн хамтын ажиллагааны чухал төсөл болох Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах талаар ярилцаж тохиролцов.

2025 онд манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой болно. Энэ үеэр хүндэт нөхөр С.Жайшанкартай Улаанбаатарт дахин уулзахаар ярилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН