Нүүр хуудасМэдээЗГ: Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг боллоо

ЗГ: Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулдаг боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа.

-Шинэчлэгдсэн 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулна. Ингэснээр Баяжуулах үйлдвэрийн суурилагдсан хүчин чадал жилд 40 сая тонн болж нэмэгдэж байна.

-Баяжуулалтын секцүүдийг шинэчилснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулж байна. Төслийн үр дүнд туршилтын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэжээ.

-Төслийн зураг төслийг боловсруулах, барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэлх бүх ажлыг Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд, уурхайчид хийжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН