Нүүр хуудасМэдээЗГ: Xаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их...

ЗГ: Xаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нар Эзэн Богд Чингис хааны Алтан шүтээнд хүндэтгэл үзүүллээ

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Эзэн Богд Чингис хааны Алтан шүтээнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Эзэн Богд Чингис хааны шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээж, 2025 онд “Чингис хаан” үндэсний музейн хүндэтгэлийн өргөөнд залсан. Энэ жилээс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд жил бүрийн Цагаан сарын шинийн нэгэнд Эзэн Богд Чингис хааны Алтан шүтээнд хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтож байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН