Нүүр хуудасМэдээ“Зорчигч тээвэр гурав”-ын жолоочид иргэн талархлаа илэрхийлжээ

“Зорчигч тээвэр гурав”-ын жолоочид иргэн талархлаа илэрхийлжээ

Талархлын пост: Гэгээлэг мэдээтэй гэгээн өглөөний мэнд ээ. Өглөөний тэмдэглэл: ХО-9 Био комбинат-5 шар чиглэлийн 3-057 автобусны жолооч ахад талархал илэрхийлье. Энэ ах шиг жолооч олон байгаасай. Учрыг хүүрнэн өгүүлвээс: Би нь автобуснаасаа бага зэрэг хоцорчихлоо, тэгээд за дараагийн автобус хүлээх болох нь дээ гээд алхаагаа удаашруулаад явж байтал хүлээгээд зогсохоор нь гүйж очоод суулаа. Гэтэл миний араас 3 хөөрхөн хүү мөн гүйж байсан бололтой, жолооч ах мөн хүлээсээр л… 3 хүүг гүйж ирээд чигээрээ зам гарах гэтэл ах: – хүүхдүүдээ машин харж байгаад болгоомжтой гараад ирээ гэлээ. 3 хүү ч уужрав бололтой 2 талынхаа машиныг харж байгаад гүйгээд зам гарч ирээд суулаа. Тэгээд хөдлөх нь үү гэтэл зогсоод байлаа… Гэтэл мөн миний ирсэн зүгээс 1 жижигхээн хөөрхөн хүү шогшиж явснаа явчихлаа гэсэн байртай алхаж эхлэв. Ах зогссоор, сигналдсан ч үгүй, гүйгээрэй ч гэсэнгүй харин хүүг хүлээсээр… Хүү ч хөөрхөн шогссоор хүрч ирээд зам гарах гэтэл жолооч ах: – Миний хүү наад том машинаа өнгөрөөгөөд гараад ир ээ гээд уужуухан хэлээд хүүг гарч ирэхээр нь суулгаад хөдөллөө. Сүүлд суусан жаахаан хүү орж ирчихээд гайхсан, бас баярласан шинжтэй автобусанд сууж байгаа хүн хүнрүү хараад л…. бөөн эгдүү, бид бөөн инээд… ер нь бол ингэж хүүхдүүдийг хүлээж байгаад авах нь битгий хэл картаа дарах гээд хүлээж байгаад бууж амжилгүй хоцорсон хүнийг буулгахгүй загнаад дараагийн буудал дээр буулгачихдаг жолооч хүртэл байдаг л юм билээ. / Нүдээрээ харсан харсан / Өглөөгүүр ер нь өглөө ч гэлтгүй яарсан үед автобусаас хоцорсон үед хичнээн хэцүү байдаг гээч… хэрвээ би + тэр 4 хүү бид 5-ыг автобус хүлээлгүй явсан бол 10-12 минут хүлээж байж дараагийн автобусанд суун ажил, хичээлдээ 10-15 минутаар хоцорч очих байлаа. /тэр чиглэлийн автобус хоорондын зай 10-12 минут байдаг юм билээ/ 3 – 057.ын жолооч ахдаа 4 жижигхэн хүүгийн өмнөөс талархснаа илэрхийлээд бууна аа…. Алтан шар зам нь өлзийтэй байг ээ. Ийм сайхан хүмүүс таарвал үргэлж урам хайрлаж байгаарай. Шинэ өглөөг эерэг үйлээр угтсан учир баярласандаа талархсандаа ийнхүү хүүрнэн өгүүлэв. 2023.05.12.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН