Нүүр хуудасМэдээЗохиолч С.Удвалын амьдралаас сэдэвлэсэн "Улаан цэцэг* кино нээлтээ хийнэ

Зохиолч С.Удвалын амьдралаас сэдэвлэсэн “Улаан цэцэг* кино нээлтээ хийнэ

“Монголын Эмэгтэйчүүдийн Хороо”-г 25 жил удирдсан, XX зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, төрийн шагналт зохиолч Сономын Удвалын бодит амьдралаас сэдэвлэсэн, бүрэн хэмжээний “УЛААН ЦЭЦЭГ” уран сайхны киног ирэх гуравдугаар сарын 8-нд нээлтээ хийнэ. 

Тус киног “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны захиалгаар “Ю фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээсэн бөгөөд кинонд С.Удвал ахайтны амьдралыг өгүүлэхээс гадна ХХ зууны Монгол Улсын бодит түүхийг гаргах ажээ.

Ядуу ардын өнчин охины ээдрээт хувь заяа хэрхэн эргэж, Монголын төр, нийгмийн зүтгэлтэн болсон тухай, хувийн амьдрал ахуйгүй мэт Монголын нийгмийн сайн сайхны төлөө, охид, эмэгтэйчүүд, утга зохиол, уран зохиолчдын төлөө хоёргүй сэтгэлээр “кино шиг амьдрал”-ыг туулж, зүтгэсэн тэрхүү хичээл зүтгэл тус кинонд дүрслэгдэхээс гадна гол дүрийн амьдралтай хамт тухайн үеийн ХХ зууны Монгол Улсын бодит түүх өгүүлэгдэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН