Нүүр хуудасМэдээЗургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан  автобуснууд орж ирнэ

Зургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан  автобуснууд орж ирнэ

Автобусны парк шинэчлэлийн талаар Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар “Энэ жил 800 автобусаар парк шинэчлэл хийж байгаа. Үүний 600 нь дизель, 150 нь цахилгаан, 50 нь дунд оврын автобус. Дөрөвдүгээр сарын 26-н гэхэд цахилгаан автобуснууд үйлдвэрээс гарч эхэлнэ. Дизель автобуснуудын хувьд тавдугаар сарын дундаас үйлдвэрээс гарна. Зургаадугаар сарын 1-н гэхэд дунд оврын болон цахилгаан  автобуснууд орж ирэхээр төлөвлөсөн” гэлээ.

Хотын дарга автобуснууд нэгдсэн стандарттай байх ёстойг онцолж байлаа. Мөн автобусны буудлын шинэчлэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Энэ жил гэр хорооллын бүсэд автобусны 200 буудлыг шинэчлэхээр төлөвлөсөн. Хувийн хэвшилтэй хамтарч ажиллаж байгаа” хэмээв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН