Дүүргийн удирдах ажилтнуудын наймдугаар сарын 02-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр Засаг дарга Н.Алтаншагай зуслан ногоон бүс болох Баруун, Зүүн салааны 24, 42 дугаар хороодын үүсмэл хог хаягдлын цэгүүдийг цэвэрлэж устгах, цаашид хог хаягдлыг хуваарийн дагуу тогтмол ачиж, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэл өгсөн.
Тус ажлын хүрээнд Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга Ж.Нямхүү, “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ-ын Ерөнхий менежер С.Энхтайван Захиргааны удирдах багийн ажилтнууд 24 дүгээр хорооны Засаг дарга С.Нямжав, хэсгийн ахлагч нартай хамтран хог тээвэрлэлтийг эрчимжүүлэх талаар уулзалт зохион байгуулан ажилласан юм.
Өнгөрөгч өдрүүдэд Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГазар 42 дугаар хорооны Хустайн ам, Ухнын амын зуслангуудын хог хаягдлыг тусгай зориулалтын ковш трактор, хог тээврийн дөрвөн автомашин 8 рейсээр 36.4 тонн хог хаягдал, 24 дүгээр хорооны Бумбатын рашаан, Нумтын амны үүсмэл цэгүүдийг “Тээвэрлэлт үйлчилгээний төв” ОНӨААТҮГазар хог тээврийн 2 автомашин 6 рейсээр 27.7 тонн нийт хог тээврийн 6 автомашин 14 рейсээр 64.1 тонн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөлөө.