Нүүр хуудасМэдээЗуслангийн чиглэлийн нийтийн тээвэр өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ

Зуслангийн чиглэлийн нийтийн тээвэр өнөөдрөөс иргэдэд үйлчилж эхэлнэ

Зуны улирал эхэлсэнтэй холбоотойгоор зуслан руу явах иргэдийн тоо эрс нэмэгддэг. Иймээс нийтийн тээврийн зуслангийн чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс буюу тавдугаар сарын 15-наас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Тодруулбал:

  • ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр”
  • ЗҮ:2 “Гоодой- Тэнгис кино театр”
  • ЗҮ:3 “Баянбулаг- Тэнгис кино театр” чиглэлүүд “Тэнгис” кино театрын зогсоолоос өдөр бүр 07:00- 22:00 цагийн хооронд үйлчилнэ.

Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг маргаашаас Шадивлангийн уулзвараас 2.1 км сунгаж, Шадивлангийн эцсийн буудал хүртэл явуулахаар  төлөвлөлт хийлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байна.

Эх сурвалж: Нийтийн тээврийн үйлчилгээний газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН