Нүүр хуудасМэдээЗХЖШ: Хүндэт харуулын цэргийг хүүхэлдэйн баатраар бүтээжээ

ЗХЖШ: Хүндэт харуулын цэргийг хүүхэлдэйн баатраар бүтээжээ

3D зураач Б.Энхтөр Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хүндэт харуулыг ийнхүү бүтээжээ. Түүний энэхүү бүтээл олон нийтийн талархлыг хүлээж, хүүхэлдэйн баатрын дүртэй хүндэт харуулд эерэг сэтгэгдэлүүд “бөмбөгдсөөр” байна. Зураач Б.Энхтөртэй бүтээлийнх нь талаар тодруулахад “Миний бүтээж байгаа төрх бүгдээрээ нэг хүүгийнх. Хүүгийн төрхөөр дагнан морь унуулж, бөхийн засуул болгосон бол энэ удаа хүндэт харуулын цэрэг болгож зурлаа.

Цаашдаа цэргийн бүтээлээр дагнах сонирхолтой байна. Цэргийн хөгжимчин, цэргийн жолооч, холбоочин, химичин, нисгэгч, танкист, шүхэрчин зэрэг олон хувилбараар бүтээх сонирхолтой байгаа. Хэрэв хүсвэл захиалгаар өөр загвар хийцээр ч бүтээх боломжтой. Зургаар болон баримлаар бүтээлгэж болно. Цэргийн бүтээл хийхэд яагаад ч юм эрч хүч, урам зориг минь нэмэгддэг. Гоё ч бүтээл болж чаддаг” гэсэн мэдээллийг өгөв.

Ахмад Д.БОЛОР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН