Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан тэр дундаа нэн ховор амьтад байршдаг газруудаар өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүссэн тул тус аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас биотехникийн арга хэмжээ авч ажиллаж байна.
Одоогийн байдлаар Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутгийн 40 гаруй цэгт аргаль, халиун буганд өвс, хужир тавилаа.
Цаашид биотехникийн арга хэмжээг үргэлжлүүлэн хийх бөгөөд өнөөдрийн байдлаар зэрлэг ан амьтад хорогдсон тохиолдол гараагүй байна.