Нүүр хуудасМэдээЗүүн дөрвөн замын хөдөлгөөнийг нээлээ

Зүүн дөрвөн замын хөдөлгөөнийг нээлээ

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 16-ны 06:00 цагт нээхээр төлөвлөн ажиллаж байсан. Тэгвэл хугацаанаас нь нэг хоногийн өмнө буюу өнөө өглөө 06:00 цагт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.

Зүүн дөрвөн замын уулзварын шинэчлэлтийн ажлын хүрээнд зорчих хэсгийн захын 845 метр урт хашлага, эгнээ тусгаарлах L хэлбэрийн 67 метр урт хашлага суулгаж, инженерийн шугам сүлжээний болон борооны ус зайлуулах шүүрт худгийн түвшинг 26 цэгт хучилтын түвшинд тааруулсан. Мөн уулзварын 4680 ам метр талбайд зорчих хэсэгт гарсан дугуйн мөрний ховил болон тэгш бус гадаргууг зорох ажлыг хийлээ. Үргэлжлүүлэн 47 хүний  бүрэлдэхүүнтэй инженер, техникийн ажилчид болон замчид 13 техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтыг хийсэн. Мөн авто замын уулзвар, гарцын хэвтээ тэмдэглэгээг түргэн, шуурхай хийж гүйцэтгэв.

НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН