Нүүр хуудасМэдээЗөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгаж 200 хүүхдийн цэцэрлэг барина

Зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг буулгаж 200 хүүхдийн цэцэрлэг барина

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаарлагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгаж байгаа.

Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус дүүргийн 10 дугаар хороонд байрлах 234-р цэцэрлэгийн урд талын 45 гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг өчигдөр /2022.08.16/ хийлээ. Энэхүү чөлөөлсөн газарт нийслэлийн хөрөнгө оруулалтаар 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихаар төлөвлөв.

Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 28 байршилд 417 гараашийг буулгаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН