Ихэнх хүмүүс үг гайхалтай их хүчтэй гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хэвлэлийн газрын тэргүүн, Бурхны номлогч Тайрон Эдварди (Tyron Edward) : “Бодол санаанаас ургаж гарсан үг нь сайн муу 2 талтай. Үгс нь бидний бодлыг дамжуулан илэрхийлж сайн муу аливаад чиглэсэн хүчийг өөр бодол санаанд шингээж өгдөг. Үг чөтгөрийн ч шинжийг агуулдаг, бурханы ч шинжийг агуулдаг. Нэг талаас зөвлөгөө, тайвшрал, магтаал ерөөл нөгөө талаас гомдол, харамсал, доромжлолын хооронд эцэс төгсгөлгүй дайн явагдаж байдаг” гэж хэлжээ. Гэвч зөвхөн хэрэгтэй үг хэлэх нь хангалтгүй.
Түүнийг хэлэхэд тохиромжтой цаг үеийг сонгох нь чухал юм. Заримдаа харилцагч хүнийхээ хувьд таны хийж чадах хамгийн сайн зүйл нь зүгээр л дуугүй байх явдал байдаг. Хүсээгүй хариу шаардах, басамжилж доромжлон шоолж, дайрч гүтгэх, хор шар хөдөлгөх, алдааг нь заах, эсвэл “би чамд хэлcэн шүү дээ” гэж егөөтэйгөөр тэмдэглэх тохиолдлуудад дуугүй байсан нь хамаагүй дээр. “Цагаа олсон зөв үгийг хэрэгтэй үед нь хэлэх нь оновчтой. Гэхдээ “бүгдийг хэлж өөрийнхөө сэтгэлийг уудалмаар санагдсан тэр үед хэрэггүй үгнээс татгалзах нь хамаагүй илүү хэцүү байдаг” гэж Английн сэтгүүлч Жорж Сала (Geoge Sala) зөвлөжээ. Тэгвэл хэн нэгэнд цагаа олсон зөв үгийг хэрхэн хэлж урамшуулан сэргээх вэ? Энэ үед дараах зөвлөгөөг дагахыг зөвлөе.
ӨНӨӨДӨР ХЭЛЭХ ҮГЭЭ ХЭЗЭЭ ВЭ ГЭДЭГЭЭ ТОДОРХОЙЛ
Нөлөөтэй удирдагчид үргэлж сайн хүмүүсийг хайж байдаг. Таны ажилд авч байгаа хүмүүс чинь таны хүсч буй хүмүүс гэдгийг та юугаар тодорхойлох вэ? Энэ нь таны хэн бэ гэдгээр тодорхойлогддог. Хэрвээ та ажилчин ажилд авч, хөлсөлсөн бол магадгүй та болон таныг доорх хүмүүс хэд хэдэн үндсэн талбарт нийтлэг шинжтэй оролцдогийг олж мэдэх байх.
Нас: Ихэнх байгууллагууд гол удирдагчдынхаа шинжийг тусгасан байдаг бөгөөд үүнд тэдний нас ч мөн орно.
Хандлага: Зөв хандлагатай хүмүүс өөрсдийнхөө эргэн тойронд байгаа хүмүүсийг илүү эерэг болгох талдаа байдаг. Муу хандлага бусдыг сүйтгэдэг.
Суурь: Хүмүүс ижилхэн суурьтай хүмүүсийг – өөртөө татдаг – бас тэдэнд татагддаг. Энэхүү байгалийн соронзон нь олон талт байдлыг үнэлдэг байгууллагууд үүний эсрэг тэмцэх шаардлагатай болдог тийм хүчтэй зүйл юм.
Үнэ цэнэ: Хамтын үнэ цэнэ эерэг ч бай, сөрөг ч бай, танд байдаг шинж чанарууд таны доорх хүмүүст ихэнхдээ байдаг.
Энерги: Энергийн түвшин нь ижилхэн хүмүүс бие биедээ татагддаг нь сайн хэрэг. Та энерги-ихтэй хүнийг энерги-багатай хүнтэй нийлүүлээд, тэднээс хоорондоо илүү ойр ажиллахыг хүс, тэд бие биенээ гайхалтай чиглүүлнэ.
Авъяаслаг чанар: Хүмүүс авъяас хийгээд давамгай байдалд татагддаг бөгөөд ихэнхдээ өөрсөдтэйгөө ижил төрлийн авъяастай нэгнийг хүндэтгэж, дагадаг.
Манлайлах чадвар: Таны хэн бэ гэдэг нь та юуг өөртөө татдаг вэ гэсэн үг. Таны өөртөө татдаг удирдагчид хэв маяг хийгээд чадвараараа тантай ижил байдаг.
ТА ХЭН БЭ ГЭДГИЙГ ТА ХЭНИЙГ ӨӨРТӨӨ ТАТДАГААР ТОДОРХОЙЛЖ БОЛНО.
ЭНЭ ХАНДЛАГЫН ДАГУУ ӨСЧ ДЭВШ.
МАРГААШ АМЖИЛТ МЭДРЭХИЙГ ХҮСВЭЛ ӨНӨӨДӨР БЭЛТГЭЛДЭЭ АНХААР.