Нүүр хуудасМэдээ“Илүү их уншъя” уриатай үндэсний номын баяр 37 дахь жилдээ болж байна

“Илүү их уншъя” уриатай үндэсний номын баяр 37 дахь жилдээ болж байна

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” хаврын номын баяр тавдугаар сарын 16-18-нд Сүхбаатарын талбайд болж байна. Жил бүр ном унших соёл, дадлыг хэвшүүлэх, номтой нөхөрлөх эерэг хандлага бий болгох, зохиолч, туурвигч, идэвхтэн бичигчид, ном, хэвлэлийн салбар, нийтийн уншлагыг дэмжин сурталчлах зорилгоор номын баярыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн номын баяр “Илүү их уншъя” уриан дор 37 дахь жилдээ болж буй.

Түүнчлэн хаврын номын баяр бүрээр “Номын грант” шагнал олгодог уламжлалтай. Хаврын номын баяраар номын үзэсгэлэн, зохиолч, уншигчдын уулзалт, дотоод, гадаадын хэвлэлийн газруудын болон номын маркетинг, борлуулалтын уулзалт, шинэ номын нээлт, “Байгаль экологийн 50 ном”-ын танилцуулга, хүүхдэд зориулсан номын хөтөлбөр зэрэг олон үйл ажиллагаа болж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН