Засгийн газрын ээлжит хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцэж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулж байсан юм.