Нүүр хуудасМэдээИнноваци технологийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Д.Ихбаяр томилогдлоо

Инноваци технологийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор Д.Ихбаяр томилогдлоо

Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид хэдийнэ сонгогдон, танхимаа бүрдүүлсэн. Эдгээр 45 гишүүний 34 нь Монгол Ардын намын нэр дэвшигч бол найм нь Ардчилсан нам, гурав нь ХҮН намын төлөөлөл юм. Олонхи болсон Монгол Ардын намаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарын нэрийг дэвшүүлж, батламжилсан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нийслэл хот гэдэг их айл. Тийм учраас хотын ажил нэг өдөр бүү хэл нэг цаг ч саатаж болохгүй” хэмээн хэлсэнчлэн шинэхэн хотын дарга орлогч дарга нараа тодруулж эхэллээ. НИТХ-д Баянгол дүүргээс хамгийн өндөр санал авч төлөөлөл болон сонгогдсон Д.Ихбаяр Инноваци технологийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын орлогчоор томилогдлоо. Дашнямын Ихбаяр гэж хэн бэ?

Дашнямын Ихбаяр Эрхзүйч мэргэжилтэй, Монгол Япон хэл орон судлаач, хэл шинжлэлийн магистр. Их Засаг Олон улсын Их сургуулийн гадаад харилцааны мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, улмаар Их Засаг лицей сургуулийн захирал, БГД-ийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга, БГД-ийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга, СХД-ийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, Нийслэлийн МАН-ын хорооны сургалт судалгаа олон нийттэй харилцах хэлтсийн дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж ирсэн. Мөн Нийслэлийн Монгол Ардын намын хорооны гишүүн, НАМЗХ-ны бага хурлын гишүүн, удирдах зөвлөлийн гишүүн, НАМЗХ-ны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга, БГД-ийн НАМЗХ-ны тэргүүний сонгуульт ажлыг хийдэг. Д.Ихбаярын аав А.Дашням БГД-ийн 70-р дунд сургуулийн захирал, ээж Ж.Цэцэгээ нь “Эрдмийн-Өргөө” дунд сургуулийн түүх, нийгмийн багшаар насаараа ажилласан. Багш мэргэжилтэй аав, ээжтэй сэхээтний гэр бүлд өссөн тэрээр хүүхэд байхаасаа л нийгмийн идэвхтэй аливаа ажлыг санаачлан эхлүүлж, гардан гүйцэтгэх авьяастай нэгэн байв. Мөн Дашнямын Ихбаярын хувьд дүүргийнхээ иргэдийн зүгээс хамгийн их итгэл хүлээж, өндөр санал авч гарсан төлөөлөгч. Учир нь Баянгол дүүргийнхэн өнгөрсөн 8 жилийн хугацаанд намын талцлаас болж хангалттай тарчилж, аливаа хөгжил бүтээн байгуулалтаас хойш суусан. Өөрөөр хэлбэл энэ дүүрэг “Эрдэнэ вангийн хошуу” хэмээн олонд цоллогдтолоо Ардчилсан намаас хамааралтай амьдарцгаасан хэдий ч 8 жилийн турш хөгжлийн хүлээсэнд гэлдэрсэн. Дүүрэгт шинээр хийсэн бүтээн байгуулалт үгүй атал ар өврийн хаалгаар олгосон ТҮЦ-нүүд нэмэгдэн, баар цэнгээний газрууд олширч, тэр хэрээр сүүлийн 2 жилийн хугацаанд л гэхэд гэмт хэрэг 40, ажилгүйдэл 20 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тиймээс л дүүрэг, нийслэлээ гэсэн сэтгэлтэй залуу боловсон хүчин Дашнямын Ихбаярт иргэд зүгээр ч нэг саналаа өгөөгүй биз. Олон жилийн турш бугшсан авлигын үүр уурхай, эрх мэдлийн халаа сэлгээнд цэг тавьсан явдал боллоо гэдгийг хэвлэлийнхэн онцолж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН